Datastory Creative Agency агентлаг нь Олон улсын санхүүгийн корпорацийн сертификаттай дата сургагч багш нарын оролцоотойгоор Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Хил Хязгааргүй Алхам ТББ-тай хамтран "Уул уурхайн нөлөөллийн тухай мэдлэгт хөтлөх 50 асуулт, хариулт" номыг бэлтгэн хэвлүүлж, өнөөдөр Даланзадгадад нээлтээ хийлээ.
Энэхүү 50 асуултыг IRIM судалгааны хүрээлэнгээс Өмнөговь аймгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээг нөхөх зорилгоор өнгөрсөн оны 11 сард 500 өрхөөс авсан суурь судалгаанд үндэслэн эрэлт ихтэй сэдвийн дагуу гаргасан байна.
Хариултуудыг албан ёсны тоон өгөгдөл, хууль эрх зүйн, албаны болон баталгаатай эх сурвалжийн мэдээллийг боловсруулан, энгийн ойлгомжтой дүрсжүүлэн бэлтгэсэн нь сонирхол татлаа.
Олон нийтэд баталгаатай мэдээлэл хүргэж, мэдлэг түгээхэд ОУСК-ын Хөгжлийн төлөө ил тод байдал" хөтөлбөрийн Монгол дахь зохицуулагч Б.Дэлгэрмаа санаачлагатай ажиллаж, уул уурхайн компаниуд, дата сургагч багш нар хамтран ажилласан дүн шинжилгээ сайтай бүтээл болсныг онцлоё.
Иргэн төвтэй, орон нутагт чиглэсэн эрдэс баялгийн мэдээллийн контент бүтээгч, хариуцлагатай тогтвортой уул уурхайг дэмжигч. Эрдэс Баялгийн Тойм сонины зүгээс энэхүү номын нээлтэд оролцсон орон нутгийн оролцогч талуудад мэдээлэл өгч, дата мэдээлэл бэлтгэх талаар харилцсан санал солилцлоо.
Сурагч багш нар болон оролцогч талууд Дата мэдээллийн мэдлэгт хөтлөх төв байгуулахыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!