Олон нийтийн цахим сүлжээнд "хошуувчтай нохойгоо хөтлөөд, лифтэнд суух гэсэн охиныг загнаж, өшиглөжээ" гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Энэ талаар тодруулахад Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо .... байрны ...... орцонд “Зээ охиныг байрны оршин суугч өшиглөсөн байна” гэх гомдол, мэдээлэл энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, С гэгч нь нохой хуцаж хүүхэд айлгалаа гэх шалтгаанаар насанд хүрээгүй хүүхдийн бие махбодод халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрх зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож, арга хэмжээ тооцжээ.







Хүүхэд өшиглөж яах нэв дээ,бөөсөнд хутга гэгч л болох юм.Хошуувчтай нохой хуцаад,хүүхдийг чинь,цочоосон бол,загнаад л өнгөрнө биз дээ,их о муухай харагдаж байна лээ дээ,залуу минь.
Новшийн амьтан. Танай танай хүүхдийг хэн нэг нь ингэвэл чи яахуу. Нинжин сэтгэлгүй новш