Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнам-тай уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалаар тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход хоёр тал нягт хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Зүүн өмнөд Ази дахь чухал түнш болох Сингапур Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгдгөө цохон тэмдэглэлээ.
Түүнчлэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсын онцлогт тохируулан нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжиж буйг сайшаан тэмдэглэж, цаашид Сингапур Улсаас Төрийн орон сууцжуулалтын туршилга, загвараас суралцаж, Монгол Улсын нөхцөл байдал, газар зүйн онцлог, уур амьсгал, санхүүгийн чадамжтай уялдуулан хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, загвар, технологи, менежментийг нутагшуулах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх боломжийг судалж, аялал жуулчлал хөгжүүлэх замаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжуудын талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнам-д бараалхлаа

Холбоотой мэдээ

· 1 цаг
Зам засвар, арчлалтын ажил хийж гүйцэтгэдэг нэр бүхий компанийн удирдлагууд 8.7 тэрбум төгрөг завшжээ

Улс төр · 1 цаг
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

Улс төр · 1 цаг
А.Ганбаатар: Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдах нөхцөлийг бүрдүүлсэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж байна

Нийгэм · 1 цаг
Хур тунадас: Ирэх 6 дугаар сард баруун болон говиор, 7 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна

Улс төр · 2 цаг
Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ

Эдийн засаг · 2 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!