Цас орсон өглөө уг нь агаар харьцангуй цэвэр байдаг. Гэвч даяар эхүүн таагүй үнэр тархсан талаар иргэд нийгмийн сүлжээнд бичсээр байна. 

Уг үнэрийн шалтгаан нөхцөлийг тодруулах гэсэн боловч харамсалтай нь "эзэн" олдсонгүй. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар  үнэрийн шалтгааныг тодруулах үүргийг ажил хариуцсан хүмүүст хотын дарга өгчээ.

Тиймээс мэдээлэл тодорхой болохоор мэдээлэл өгөх аж.

Агаарын чанарын 10:15 цагийн байдлаарх хэмжилтийг харвал Нэгдүгээр хороолол болон Хайлаастад агаар их бохирдолтой байна. Харин нийслэлийн дөрвөн цэгт агаар бохирдолтой, 10 газарт бага бохирдолтой гэх утгыг заажээ.