Нийслэлийн хэмжээнд төлөвлөлтийн алдаатай буюу улсын сургууль, цэцэрлэггүй томоохон хорооллууд олон. Бид шинээр нэгдсэн төлөвлөлт хийхээс гадна нэгэнт хийгдсэн эдгээр барилгажилт, төлөвлөлтийн алдааг засахаар ажиллаж байна.
Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нийт 14 байршилд аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газрын эрхийг шилжүүлэн авах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан.
Эдгээр байршлуудад сургууль, цэцэрлэг барих жишиг зураг төсвийг боловсруулж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын улирал эхлэхтэй зэрэгцэн эдгээр байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!