Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах S Outlet худалдааны төвөөс агуулахаа чөлөөлөхөөр зарим барааг иргэдэд үнэ төлбөргүй тараажээ. 

Үүнтэй холбоотойгоор эмх замбараагүй байдал үүссэн байна. Улмаар иргэд дарагдах, эрүүл мэндээрээ хохирох, гэмтэж бэртэх бодит эрсдэл гэнэт учирсан тул алба хаагчид зохих хууль, журмын дагуу хийн буу ашиглаж нөхцөл байдлыг намжаажээ. 

"Асуудлыг шийдэхийн тулд буу ашигласан нь хууль журамдаа нийцэж байгаа бөгөөд тухайн үед үүнээс өөрөөр хүмүүсийн анхаарлыг татаж намжаах боломжгүй. Хий буу нь хууль, журамд зааснаар цагдаагийн алба хаагч биедээ авч явах ёстой тусгай хэрэгслийн нэг юм" хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.