Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 29 дэх удаагийн уралдааны дүүргийн аварга тодруулах АНХАН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, шилдгүүдээ тодруулсан.
Тэгвэл өнөөдөр эхний гурван байр болон тусгай байр мөн шилдэг удирдаачаар шалгарсан багш нарыг дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар хүлээн авч уулзан талархал илэрхийлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаснаа гардууллаа. “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 29 дэх удаагийн уралдаанд:
Тэргүүн байр - Нийслэлийн ерөнхий боловсролын Монгени цогцолбор сургуулийн “Одод” хамтлаг Дэд байр – Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эрин сургуулийн “Melody” хамтлаг Гутгаар байр - Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн “Ундарга” хамтлаг Тусгай байр - Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн “Солонго” хамтлаг Шилдэг удирдаач багш - 38 дугаар сургуулийн хөгжмийн багш Б.Гүррагчаа нар тус тус шалгарсан юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!