Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдсон харамсалтай хэрэг гарсан.
Уг ослын талаар Шадар сайд, УОК-ын дарга С.АМАРСАЙХАН мэдээлэл өгсөн юм.
- 60 тонн газ тээвэрлэсэн машин өөр нэг машинтай мөргөлдөж, шүргэлдсэний улмаас газ алдагдсан гэх урьдчилсан дүгнэлт гарч байна. Улмаар газ алдагдаад гал гарч байх үед ионкс нь дэлбэрч, хүчтэй шидэгдсэний улмаас харамсалтайгаар ОБ-ын албаны гурван албан хаагч нас барсан байна. Одоогоор цагдаагийн байгууллага ажиллаж байна.
- Газ алдагдсаны улмаас замын хажууд байсан 60 айлын орон сууц руу гал алдсан. Нийтдээ 46 айлтай холбоо барьсан. 11 айлын 43 иргэнийг буудалд байрлуулсан. Иргэдийн зарим нь угаартсан, ус алдсан, нийт 1000 гаруй айлын тог цахилгааныг таслаад байсан ч эргэн холбосон.
- Нийт галд 20 орчим автомашин өртсөн. 15 иргэн угаартсан болон түлэгдсэн байдалтайгаар эмнэлгийн байгууллагад хүргэгдээд байна. Алба хаагчид тухайн байранд дахин самналт хийж байна. 14 давхарт нэг иргэн байсан. Аврагчид холбогдож тухайн хүнийг аюулгүй гаргасан.
- Цаашид энэ байранд иргэдийн амьдрах боломжийг бүрдүүлэх, хамгаалалтад авна. Сураггүй болсон хүн гараагүй.
- Эмнэлгийн байгууллагад хандсан иргэдийн 5 нь эрчимт эмчилгээнд 4 нь энгийн тасагт байгаа талаарх мэдээлэл ирсэн.
- Ойрын хугацаанд ослын шалтгаан нөхцөлийг тогтооно. Химийн баг ажиллана.
- Амиа алдсан алба хаагчид 4-7 жилийн хугацаанд алба хаасан, 28-30 насны залуучууд байсан.








Газар зохион байгуулалт нь зөв баысан бол яалаа гэж ийм юм болхов дэ
Хайран сайхан залуучууд үнэхээр харамсалтай байна аа
Мөн ч харамсалтаи юм болож бн Замбараагүи дур зоригоороо авирлагдсаны гаи эргээд бидэнд иим их аюул гаи гамшигииг авч ирж бн Одоо бид энэ аюултаи ачаа тээвэр том оворын машин техникээ цаашидаа ямар журамаар яаж зхоицуулах юм бэ гэдэгээ шиид Өдөр шөнөгүи дур аараа зөрчдөгөө болих ёстои
Замаа өргөтгө Давхар зам даруй барь
Дээд УИХ-ын ихэнх гишүүд нь хариуцлагагүй юм чинь улныхан маань амьдрах гэж зүтгээд ч нэмэргүй юм даа.
Том машин нь эргэхдээ урдаа буюу нэгдүгээр эгнээнд байсан жижиг машинаа хойд талаараа хамчихсан юм шиг камерийн бичлэгт гарсан байх шиг
Яасан хэцүү юм бэ
хөөрхий сайхан залуучууд
Хайран сайхан залуучууд. Хариуцлагагүй байдал бүх газарт нүүрлээд ядарсан ард иргэд амь насаараа эд хөрөнгөөр хохироод. Өвчин зовлон, гамшиг, тэмбүү, хулгай дээрэм, хавдар, ядуурал, үхэл гээд яаж амьдрахаа мэдэхээ болилоо. Төргүй удирдлагагүй улс орон.
газ ачсан машин шатаж байхад аюултай бүсээс гарах ёстой. Мэдээлэлээр дахин дэлбэрэлт болоход ойр байсан Онцгой байдлын 3 залуу өртсөн амиа алдсан бна. Яагаад дэлбэрэлт болох бүсэд байсан юм бэ. Удирдаж байсан хүн байж л таараа.
Аймшигтай юм боллоо доо! Мааш харамсалтай байна. Хувь хүмүүс дор дороо сахилга баттай, хариуцлагтай байх ёстой гэдгийг харуулж байна. 2-хон хүний анхаарал болгоомжгүй үйлдлээс ийм аймаар үр дагавар үүсэж байна. Бурхан минь!!!
Еээ бурхан минь ээ. Ямар аюултай юм болоо вэ. Хайран залуус.