Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж эхэлсэн юм.

Буулгалтыг тус дэлгүүрийн арав орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж буй. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг хоёрдугаар сард буулгахаар төлөвлөөд байна.

Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S'Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ.









Үүнийгч яах вэ? Ингээд буулгадаг байж. Газар хэн олгосон зөвшөөрсөн гээд дараагийн асуудал их бнадаа!!! Харин нөгөө авилгал хороололоо хэзээ буудгах вэ? Бушуухан буулгаасай. Очиж рарар юмсан. Хурдаг буулгаасай
Aguulah bish delguur n sadaa boloo biz de naad aguulah chine ugaasaa nuraah gej baisan huuchin barilgal bna shuu de hudlaa yum hiisen dur uzuulhee boliooch
Мянгийг хамгаалахын тулд нэгийг золих ёстой
Зөв шүү
Hezeeneesee muusain huvhai komunistuud huviin umchid daisagnasaar irsen