Нийслэл хотод 2024 оны 01 дүгээр сарын 27, 28-ны өдөр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 25 байгууллагын 482 ажилтан албан хаагчид, авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 111 тусгай зориулалтын машин, техникээр хусалт хийж халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто замууд, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 85тн бодис, 34тн давс цацжээ.

 Мөн 656тн хар цас ачилт хийсэн байна. 

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 4326 аж ахуйн нэгж байгууллага орчны 50 метрийн цас мөсний цэвэрлэгээг хийж халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж ажиллалаа.

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба