БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр харамсалтай осол гарч, онцгой байдлын гурван гал сөнөөгч болон нэг иргэн амиа алдсан билээ.

Өнөөдөр 10.30 цагт ослын улмаас ГССҮТ-д 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн Б нас барсан байна. Одоогоор тус эмэлэгт  4 хүн хүнд байгаа  бол Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гарсан, 3 хүний биеийн байдал тогтвортой байна. 

Мөн БЗДЭМТ-д эмчлүүлж байсан 2 хүн эмнэлгээс гарч, 1 хүний биеийн байдал тогтворжсон бод Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан 1 хүн мөн  эмнэлгээс гарсан байна. Бусад эмчлүүлж байгаа 8 хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэжлэн хийгдэж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.