БЗД-ийн Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 80-95 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж нэг иргэн нас барсан харамсалтай мэдээллийг бид хүргэсэн. 

Ингэснээр тус ослоос үүдэлтэй түлэгдэж, гэмтсэн 2 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах явцдаа нас барлаа. 

Уг ослоос үүдэн нийт 14 хүн тусламж үйлчилгээ авснаас дөрвөн иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтанд шилжүүлжээ. Үүнээс тус эмнэлгийн Түлэгдлийн төвийн тасагт биеийн байдал дунд буюу тогтвортой байгаа 4, Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд болон маш хүнд оноштой зургаан хүн хэвтэн эмчлүүлж байжээ.  

Өдгөө тус Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд дөрвөн хүн байгаагаас биеийн байдал маш хүнд оноштой 1 хүн байгаа аж.