Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хогийн цэг дээр хэн болох нь тодорхойгүй нас барсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар амь хохирогчид хүч хэрэглэн амь насыг хохироож, цогцсыг нь зөөвөрлөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд амь хохирогчийг 35 настай, эрэгтэй “О” болохыг тогтоосон.
Мөрдөн шалгах ажиллагаагаар “Ч” гэгч эрэгтэй нь амь хохирогчтой Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож амь насыг нь хохироогоод, үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн цогцсыг “Т”-ийн хамт тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн болохыг тогтоож, сэжигтэй этгээдүүдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл, маргаан үүсгэлгүй аливаа асуудлыг эерэг аргаар шийдвэрлэж байх, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.








Ene odoo ydyr ynjihgyi hyn amini hereg garch bna tsaazin yalaa sergeej bolomj bval aimag bolgond neg hynii togtooliig gyitsetgemeer bna honi hariulah,toosgo yryh chadaltai garch irne geed ydyrt allaga garsaar bna
Хүний амь насыг хохироосон алуурчидийг насаар нь гянданд хорих эсьэл цааүын ялаа сэргээ!!!!!!!Арай дэндэж улам харгис болж байна!!!!!!
Өдөрт хэдэн хүн нэгнийхээ гарт амь үрэгдээд , зам тээвэрт хэдэн хүн эндээд байгаа юм бэ? Цөөхөн хэдхэн Монголчууд минь ээ арай л харамсалтай юм бэ? Бурхан минь