Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “ЦАГААН САРЫГ УГТСАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БОЛЗОЛТ УРАЛДААН”-ыг Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Баянгол дүүрэг цагаан сарыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээний аянд нэгдэж, өчигдрөөс (2024.02.01) эхлэн хорооллын худалдааны гудамж дагуух авто зогсоолын цасыг хусаж, ачиж тээвэрлэж байна.

Тодруулбал, дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ, “ОЧТ”, “Жавхлан хүслэн”, “Гранд тохижилт” ХХК-иудын зам талбайн 92 ажилтан, албан хаагч, тусгай зориулалтын 24 машин техниктэйгээр цэвэрлэгээнээс гарсан 381тн хар цасыг 76 рейсээр ачиж тээвэрлэн ажилласан байна.