Шууд: Шинэ намаас иргэд, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо” байгуулснаа зарлаж, татварын өр, зээлийн үлдэгдэлтэй иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллах талаар мэдээлэл өгч байна
ШИНЭ намын ШИНӨ Мөнгөний бодлогын зөвлөлийн тэргүүн Т.БАЯРХҮҮ:
- Монгол Улсын эдийн засгийг иргэдийн талаас нь харвал хавдар туссан хүн шиг байна.
1. Өр
2. Цалин орлого нь амьдралд хүрэлцдэггүй.
3. Барааны үнийн өсөлт
4. Татвар
5. Өндөр зээлийн хүү монголчуудын хамгийн том зовлон болжээ.
- Өнгөрсөн хугацаанд жинхэнэ Мөнгөний бодлого ямар байх вэ гэдэг дээр судалгаа хийж ирлээ. Өнөөдөр зээлтэй иргэд, ААН-тэйгээ хамтарч асуудлаа шийдье гэдэг үүднээс "Зээлтэй иргэд, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо" нэртэй ТББ байгуулж байгаагаа зарлаж байна. Товчхондоо зээл авсан иргэд болон ААН-үүдтэйгээ хамтдаа бурууг нь засъя, шинэчилье, хохироогоод байгаа бүх юмнаасаа салъя гэж байгаа юм.
- Өр, цалин орлого амьдралд хүрэлцэхгүй байх, барааны үнийн өсөлт гэх "хавдарууд" шууд зээлийн өндөр хүүтэй холбоотой. Өөрийн эрхгүй зээл авдаг, түүнийгээ төлж чадахгүй байгаагийн шалтгааныг судалж үзэхэд төр өөрөө мөнгө хүүлэгч болчихож. Мөн банк болон банк бус, ломбардууд зөвхөн өөрсдийн эрх ашгийг хамгаалсан шударга бус гэрээ байгуулдагийг зогсоох ёстой. Аргагүй эрхэнд тулгасан нөхцөлтэй нүүр тулдаг.
- Зээл олголттой холбоотой хууль эрхзүйн орчныг судалж, зээл өр болж хувирдаг байдлыг зогсооно. Хүн зээл авдаг. Тухайн банк болон банк бусын журмаараа олгочихдог. Харин энэ журам нь Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны журамтай зөрчигдөж байна уу гэдгийг шалгана. Банк болон банк бусууд зээл олгохдоо ямар нэг залилан хийж байна уу гэдгийг хянана.
- Дараа нь Монголбанк болон СЗХ-ны журам нь зээл олгодог хуультайгээ хэр нийцэж байна вэ гэдгийг бас шалгана. Эдгээр хуулиуд нь Үндсэн хуультай хэр нийцэж байна вэ.
- Өнөөдөр Дэлхийн улс орнуудын зээлийн хүү жилийн 3 хувиас хэтэрдэггүй. Гэтэл яагаад манайд 20-30 хувийн хүүтэй зээл байна вэ, энэ нь Үндсэн хуульд заагдсан ахуй, амьдрал эдийн засгийн баталгаа гэдэг суурь зарчимтай зөрчигдөж байна уу гээд гадаадын хөгжилтэй орнуудын мөнгө санхүү, татварын орчинг Монголынхтой харьцуулах замаар хуулийн төсөл санаачлах гэх мэт шатласан арга хэмжээ авна.
- Монголчуудын зээл нь өр болж хувираад байгаа бас нэг шалтгаан нь татварын өр. Хүн арай хийж нэг зээлээ нөгөөхөөр дарж байхад түүнийг нь орлогот тооцоод татвар авдаг байдалд дүн шинжилгээ хийнэ.
- Эцэст Монголбанкны хар жагсаалт монголчуудын бүр их хорлож байна. Өөрсдийн нөхцөлөө тулгаж зээл олгодог. Түүнийг нь цалин хөлсөөрөө төлж чадахааргүй байдалд ормогц хар жагсаалт гэдэг зүйлдээ оруулаад тухайн хүнийг дахин мөнгө санхүүгийн харилцаанд оролцож чадахгүй болтол нь хорлож байна. Энэ мөнгө хүүлдэг тогтолцоог цэгцлэх цаг нь болсон.








Unen shu. Ard tumen tsuhurluu