Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна.
С.АМАРСАЙХАН:
- Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдрийн УОК-ийн шийдвэрийг танилцуулж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Хаваржилтын хүндрэлийг даван туулах шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна. Энэ хүрээнд өнөөдрийн хуралдаанаар малын тэжээл болон бусад гурлын бүтээгдэхүүнийн импортын татварыг чөлөөлөх асуудлийг УИХ-д өргөн барихаар боллоо. Засгийн газрын тогтоол гараад ирэх 7 хоногт өргөн барина.
- Аймаг, сум хооронд зам гаргах, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийн үйлчилгээ авахад шаардлагатай шатахууны зардлыг шийдвэрлэлээ. Мөн хөдөө орон нутаг, сум багууд руу эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх Ажлын хэсгийг ЭМ-ийн сайд ахлахаар боллоо. Түүнчлэн малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэлтийг цаг алдахгүй зохион байгуулах, малчдад отор нүүдлээр яваа иргэдэдээ хүнсний бараа бүтээгдэхүүн хүргэх, эм тариа, эмнэлгийн анхан шатны үйлчилгээг хүргэх эмийн багц хүргэх, нийслэлийн хэмжээнд үүсэж болзошгүй шар усны үер, үүнтэй холбоотой арга хэмжээнүүдийн зардлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
- ЦУОШГ-ын үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний газрын үйл ажиллагааг сайжруулах, чадавхыг нэмэгдүүлэхээр цаг уурын урьдчилсан мэдээллийг гаргадаг станцыг байгуулах хөрөнгө мөнгийг шийдлээ. Нийтдээ 34 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ гэж та бүхэн ойлгож болно.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!