Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар цаг агаарын нөхцөл байдал, үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.ОЮУНЖАРГАЛ:
- Өвөлжилтийн нөхцөл нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Хотгор газраа 60 см цастай, хунгарсан газраа 100 хүртэлх см-ын цасан бүрхүүлтэй байгаа мэдээлэл байна. Энэ нь зудын нөхцөл байдлыг хүндрүүлсэн. 17 аймгийн 89 сум цагаан зудын нөхцөлтэй байгаа бол 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.
Үүн дээр нэмэгдээд төмөр зудын нөхцөл нэмэгдэж орж ирсэн. Энэ нь гэнэт дулаараад гэнэт хүйтрээд буй нөхцөлөөс үүсдэг. Одоогийн байдлаар зургаан аймгийн 23 сум төмөр зудын буюу шилэн зудын нөхцөлтэй байна. Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч байгаа. Зарим нутгаар +15 хэм хүртэл дулаар байна. Энэ нь төмөр зудыг улам хүндрүүлнэ. Эргээд баруун аймгийн нутгаар хүйтэрч байна. Баруун аймагт салхины дундаж хурд нь 24-30 м/сек хүртэл шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан.
Харин цасан шуурганы аюултай үзэгдэл баруун аймгаар ажиглагдаж байна. Энэ үзэгдэл үргэлжилж, өнөө шөнө төвийн аймаг руу орж ирэхээр байна. Тиймээс энэ бүсээр бүү зорчоорой гэж маш ноцтой анхааруулж байна. Учир нь зам халтиргаа гулгаатай болно, зам хонхор гүдгэр нь мэдэгдэхгүй болж болсноор цасанд суух, үзэгдэх орчин харагдахгүй болох эрсдэл маш өндөр байна" гэлээ.








Улсын албан байгууллагын хүн та нэр томъёон дээрээ анхаарна уу? Төмөр, шилэн зуд гэж юу бэ? Цас хайлахаараа мөс л болно, төмөр, шил болохгүй.