Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна
Хур тунадас:19-нд Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 19-22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 27, 28-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна. 23-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23-нд ялимгүй цас, 25-нд цас орж, явган шуурга шуурна.
Салхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-39 градус, бусад хэсгээр -27...-32 градус, өдөртөө бүх хэсгээр -16...-21 градус хүйтэн байна. 23-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.








Анужин мэтиин 76 малын мал биздээ энгиин хүмүүст мал газар бүгд үгүй харин тэднээс татвар хандив гэж өөрсдиинхөө мал малчдыг ивээн тэтгэдэг е.сайд өөрөө мал малчиддаа туслахгүй бусдаас гуйгаад байдаг Ядарсан ард түмэн өнчирсөн ядарсандаа тусалж байранд оруулж байхыг харлаа.Оюуэрэнэ Анужэн 76мал хандивт 1000төг өгч байгаагүй өгчээ гэж сонсоогүй Тэр гэртээ байгаа тэрбум тэрбумаа хадивлаач та нар