#Шууд: П.Ганзориг: Нийслэлийн төсвийн тодотголоор чухал асуудлаа эхлээд шийдэж татвар төлөгчдийн мөнгийг зарцуулмаар байна

П.ГАНЗОРИГ:

- Нийслэлийн төсвийг тодотгох шаардлага байна. Гэхдээ тодотголоор орж ирж байгаа олон ноцтой асуудал байна. Тухайлбал Улаанбаатар хотын төв хэсгийн явган замыг бүгдийг нь 40 тэрбум төгрөгөөр шинэчилнэ гэж байна. Үүнийг бүгдийг нь заавал солих шаардлагагүй. Гадаргууг нь халтирдаггүй болгох технологийн шийдэл байна. Тиймээс энэ бол татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулах гэж байна гэсэн үг.

- Хотын хэмжээнд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд ноцтой халдаж байгаа зүйлүүд их байна. Тухайлбал үер усны асуудал байна. Шатах тэсрэх  буюу ШТС мөн шар усны үер болж болзошгүй байна. Гэвч эдгээр ажлууд дээрээ төсөв тавихгүй хэрнээ, ач холбогдлын хувьд дараа жил хийх боломжтой ажлуудыг оруулж ирж байгааг ХҮНам эсэргүүцэж байна.