2024 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
/Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна/
Хур тунадас: 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, 03 дугаар сарын 02-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28, 29-нд тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 03 дугаар сарын 02-нд Алтайн уулархаг нутгаар, 03-нд ихэнх нутгаар, 04-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -30...-35 градус, өдөртөө -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 03 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 26, 28, 03 дугаар сарын 03-нд-нд цас орж, явган шуурга шуурна.
Салхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 03 дугаар сарын 03-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр -24...-29 градус, өдөртөө бүх хэсгээр -12...-17 градус хүйтэн байна. 03 дугаар сарын 01-нээс хүйтний эрч суларна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!