#ШУУД: П.Сайнзориг: Баригдахгүй метроны тухай ярьж иргэдийг хуурсан зүйл байхгүй, тендерээ зарлах гэж байна

П.Сайнзориг: 

- Засгийн газрын шийдвэрээр метроны бүтээн байгуулалтыг Улаанбаатар хот дангаараа хариуцахаар болсон. Тиймээс өмнө нь хийсэн байсан бэлэн ТЭЗҮ-г ашиглаад эхний ээлжид Амгалангаас Толгойт өртөө буюу 17,7 км урттай метро барихаар ажиллаж байна. Метро баригдахад худалдаа үйлчилгээний байгууллагууд дагаад бий болно. 

- Барилгын ажлыг үе шаттайгаар эхлүүлнэ. Юуны түрүүнд Зөвлөх үйлчилгээ авна. Дунджаар нийт өртөгийн 4-5 хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулдаг. Тиймээс дундаж түвшинд буюу 50 сая ам.долларын үйлчилгээ авахаар маргааш тендерээ зарлах гэж байна. 9 сар гэхэд зөвлөх үйлчилгээний компани шалгарчихна. Төсөвт 54,6 тэрбум төгрөг тусгасан.

- Хэрэв 9 сард зөвлөх үйлчилгээний компани шалгарчихвал байршил зүйн болоод гидрогеологийн судалгаануудыг хийж эхэлнэ. Мөн зарим газарт газар чөлөөлөлтөө хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.