УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр гуравдахь өдрөө үргэлжилж буй. Дөнгөж сая шүүх завсарлалаа. Одоо гэм буруугийн дүгнэлтээ гаргахаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.
Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: "Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Шүүх хурал өмнө нь тодорхой шалтгааны улмаас хэд хэдэн удаа хойшилж байсан бөгөөд хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг шүүх хуралд албадан ирүүлэх шийдвэрлээд байсан билээ.








10-с дээш 12 жилийн ял өг. Өндөр алба хашиж байхдаа урвасан МУ-н ирээдүйг хулгайлсан үнлэслэлгүй баяжсан оуйварчид