Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн “Халзангийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 343 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 43 км-т, Ө-45°40'12.0", У-92°14'24.0"/ 03.13-ны өдрийн 22:31:32 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 22:47 цагт цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Долгормаа болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 2 цаг
Дулаан бүхэн нэг аяганд

Нийгэм · 4 цаг
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл түр хаана

Нийгэм · 4 цаг
Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна

Нийгэм · 4 цаг
Өнөөдрөөс авто зам ашигласны төлбөр 2-5 дахин нэмэгдэж, шинэ тариф мөрдөгдөж эхэллээ

Нийгэм · 9 цаг
Цаг агаар: Говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!