#ШУУД Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

 ХНХ-ын сайд Х.БУЛГАНТУЯА: 

- Өнөөдөр засгийн газрын хурлаар тэтгэврийн сангаас олгох болон халамжийн сангаас олгох төр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай засгийн газрын төсөл орж дэмжигдлээ.

- Нийгмийн сангийн даатгалаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдсэн. Энэ арга хэмжээнд 499 мянган тэтгэвэр авагчид хамрагдана. Нийтдээ 449.3 тэрбум төгрөгийг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянган төгрөг байгаа бол дөрөвдүгээр сарын 01-нээс нэмэгдсэнээр 785.6 мянган төгрөг болно.

- Өнгөрсөн оны өдийд долоон сарын 01-ний нэмэгдлээс өмнө дундаж тэтгэвэр 550 орчим мянган төгрөг байсан бол есөн сарын хугацаанд дундаж тэтгэврийн хэмжээ 550-аас 780 мянган төгрөг болж нэмэгдээд байна. 

- 2019 онд дундаж тэтгэврийн хэмжээ 372.5 мянган төгрөг бол ийнхүү 2.1 дахин нэмэгдэж байна. Халамжийн тэтгэвэр мөн нэмэгдэхээр байна.

- Монгол Улсын нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдээр зэрэг нийгмийн зүгээс зайлшгүй анхаарах шаардлагатай 65.6 мянган хүн энэ халамжийн тэтгэврийг авдаг. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг мөн авдаг байгаа.

- 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг 12.8 мянган хүүхэд бий. Энэхүү тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Ингэснээр тэтгэмжийн хэмжээ 375,000 төгрөг болно. 

Нийгмийн халамжийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амжиргааг дэмжих тэтгэмжийг 

  • 2020 онд - 188 мянган төгрөг байсныг цар тахлын үед 100 мянгаар нэмэгдүүлсэн.  
  • 2023 – 12.8 хувиар нэмэгдүүлсэн бол Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар
  • 2024 оны 4- р сарын 1-нээс 15.4 хувь буюу 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

- ХБИ-ийн нэн чухал байнгын асаргааны тэтгэмж гэж байдаг. Байнгын асаргаа үзүүлж байгаа гэр бүлийн хүнд нь олгодог тэтгэмж 2023 оны 7-р сард нэмэгдэж, 275 мянган төгрөг болсныг мөн 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 

- Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд 20 байгууллагын халамж асрамжийн 29 төвд 0-18 насны 924 хүүхэд бий. Эдгээр хүүхдээс 14 болон түүнээс дээш насныхан хүүхдийн мөнгөнийхөө 20%-ийг өөрсдийн дугуйлан, хөгжлийн үйлчилгээнд зарцуулах эрхийг нээж байна. Асрамжийн төвд байгаа хүүхдүүд бэлэн мөнгөтэй харьцаж сурахгүй байсаар насанд хүрэх гээд байгаа юм.