#ШУУД: А.Ариунзаяа: МАН 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган долларт хүргэх мөрийн хөтөлбөр өргөн барьсан

А.АРИУНЗАЯА: 

- МАН хуулийн хугацаандаа Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргэлээ. Манай нам эрх баригч намын зүгээс мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Сүүлийн 4 жилийн хугацаанд ямар хүндрэлүүд байсан юм. Ковид цар тахлыг даван туулж, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлээ. Анх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх ажлаа авч байхад эдийн засгийн агшилт -4,3 хувьтай байсан. Цар тахлын дараа Орос Украйны дайн, хил гаалийн хүндрэл гээд нөхцөл байдал амаргүй байсан ч Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрсэн байна. 

- Хэдийгээр төсөв анх удаа ашигтай гарч, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдэж байгаа ч яг айл өрхийн хаалгаар эдийн засгийн өсөлт мэдрэгдэхгүй байна. Тиймээс макро эдийн засгийн түвшинөө хадгалж, шинэ сэргэлтийн бодлогоо лавшруулж, бүсчилсэн хөгжилдөө илүү анхаарснаар 2028 он гэхэд одоогийн түвшинээ 2 дахин нэмэгдүүлж, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт  хүргэх боломж байна. Ингэхдээ энэ өсөлтийг айл өрхийн хаалгаар оруулах бодлого дэвшүүлсэн гэдгээрээ чухал. 

- Өнгөрсөн хугацаанд бүх бонд, зээл төлбөрөө барагдуулж дууссан. Нөхцөл байдал хүнд, дефолд зарлах хэмжээнд хүртэл шахалтад орж байсан бол бодлогоо сайн хэрэгжүүлж чадсан.  5Ш ажиллагааны хүрээнд  төрийн өмчид компаниудын засаглал сайжруулснаар урд өмнө нь байгаагүй хэмжээгээр ашигтай ажилласан. Тухайлбал ЭТТ ирэх 4 сардаа багтаагаад 2023 оны ногдол ашгаа тараах гэж байна.  

- Яг одоо Баялагийн сангийн хууль Засгийн газар дээр хэлэлцэгдээд УИХ-д өргөн барих гэж байна. Цаашдаа баялагийн сангаараа дамжуулаад уул уурхайн өгөөжийг иргэн бүртээ хүртээж байх бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.