Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт өчигдөр /2024.03.25/ болж, Г.Гэрэлийг томилжээ. 

Тэрбээр МҮОНРТ-ийн ТУЗ-ийн дарга Н.Монсороос тамгаа гардан авсан байна. МҮОНРТ-ийн гүйцэтгэх захиралд Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл, Э.Бат-Эрдэнэ, Т.Батзориг, Д.Наранцэцэг, О.Гомбожав нар нэр дэвшсэн юм.Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз(МҮОНРТ)-ийн ерөнхий захиралд 10 хүн нэр дэвшсэнээс Г.Гэрэл хамгийн өндөр оноо авч, томилогдсон байна.

Г.Гэрэл нь тус телевизийн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн даргаар, дэд захирлаар ажиллаж байжээ.