#ШУУД: Татварын тайлангийн шинэчилсэн систем хүлээгдэлтэй байгаа нь иргэдийг чирэгдүүлж байгаа асуудлаар тодруулж байна
Х.БУЛГАНТУЯА:
- Татварын сайт болон нийгмийн даатгалын сайтууд ачаалал ихтэй үед гацалт үүсээд байна. Нөгөөдөр яам дээрээ хэвлэлийнхнийг урьж байна. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
- 2019 онд нийгмийн даатгалын системийг сайжруулахаар тендер зарлаж, 970 мянган ам.доллароор "Ай ти зон" ХХК-ийнхан гүйцэтгүүлэхээр шалгаруулсан. Хоёр жилийн хугацаанд хийх байсан ч цар тахлаас үүдэж, хугацааг нь сунгасан. Ингээд 48 сарын дараа хүлээж авсан. Олон улсын санхүүжилттэй байсан болохоор хүлээж авахаас нь аргагүй нөхцөл байдалтай тулгарсан.
- Өнгөрсөн жил гаруй хугацаанд туршиж үзсэн юм билээ. Ачаалал харьцангуй бага байсан учраас хэвийн байсан. Гэтэл ачаалал нэмэгдэхэд сервер нь дийлэхгүй байна. Тиймээс сервер шинэчлэх ажлууд хийгдэж байна.
- "Ай ти зон" ХХК-ийнхан манай яамнаас 2 том ажил авсан. Нэг нь нийгмийн даатгалын системын шинэчлэл, нөгөөх нь Ejob. Гэвч Ejob мөн л асуудалтай байна. Энэ талаар нөгөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Gulugnuud sain idej uujeee. Mungu in bgad ch hiij chadahguimda.
yadag gulugnuud ve tiim ee