“МИНИЙ” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг бүрэн унтраажээ. Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр буюу 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа.
Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдаж, хүнд гарз тохиолоо.
ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ












Мантуу Фүүкийн шахааны даргын үед олон хүн амь насаа алдаж байна. Мантуу Фүүк хошногоо ухаж үнэрлээд юу ч болоогүй юм шиг хээв нэг сууж байх юм.
ОБЕГ-н хэмжээнд сургалт маш муу бн уу??? Хүн эндээд байхаар олон арван давхар эсвэл шатах тослох материал, тэсэрч дэлбэрэх агуулах бол яаана гэхсэн арай л болих байна шүү!!! Одоо ОБЕГ, БХЯ, Цег-удирдлагуудыг шинэчлэж өөрчлөх хэрэгтэй бн!!! Орчин үетэйгээ цэрэгцэе!!!
Яг тийм