#Шууд: С.Зоригийн хөшөөг нүүлгэж доорх газрыг нь зарах гэж байна гэх асуудлаар АН-аас тодруулж байна...

- Сонгууль дөхсөн байгаа энэ үед эрх баригч намын хариуцлагатай албан тушаалтан ийм мэдэгдэл хийсэнд харамсаж байна. Зөвхөн АН гэлтгүй Монголын ард түмний хайрлан хүндэтгэдэг С.Зориг агснаар улстөр хийхээ боль.

- Нэгт, С.Зоригийн хөшөө АН-ын өмч биш, С.Зориг сангийн өмч. Хэрэв энэ хөшөөг хөдөлгөх гэж байгаа бол эн тэргүүн тус сантай уулзах зөв. 

-Хоёрт, Хөшөө байгаа энэ газар АН-ынх биш. Нийслэлийн нийтийн өмчийн газар. Энэ газрыг АН-аас илүү Нийслэлийн Засаг дарга хамгийн сайн мэднэ. 

- Гуравт, АН-ын төв байр С.Зоригийн хөшөөний ард байгаа байранд байрлаж байгаа нь үнэн. Манай нам Шинэ дэвшилт холбоо ТББ-тай гэрээ байгуулан сар болгон түрээс төлдөг. Хэрвээ энэ байрыг нураагаад шинэ барилга барих гэж байгаа бол хамгийн түрүүнд манай намд мэдэгдэх байсан. Одоогоор манайд ямар нэг мэдэгдсэн зүйл алга. 

- Тэр Х.Нямбаатарын гаргаж тавьсан бичиг нь аль 12 жилийн өмнө явуулж байсан бичиг байсан. Гэтэл үүнийг өнөөдөр мэтээр мэдэгдэл гаргаж, иргэдийн сэтгэлзүйд нөлөөлөх гэж оролдлоо. АН-ынхан С.Зоригийн хөшөөг авч хаяад газар дээр нь өндөр барилга барьж тансаглах гэж байгаа мэтээр төөрөгдүүллээ.