Өнөөдөр Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ. Хордсон хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн байна. 

Тодруулбал, 11:01 минутад Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 147 дугаар сургууль дээр 14 настай У нулимс асгаруулагч цацуулсан гэх утгатай дуудлага иржээ.

 Дуудлагын дагуу түргэн тусламжийн багийнхан очиход 3 насанд хүрэгч, 64 хүүхэд нулимс гоожно, хоолой хорсож дотор муухайрна гэх зовиуртай байжээ. Улмаар насанд хүрсэн 3 хүнийг Цэргийн төв эмнэлэг, 37 хүүхдийг ЭХЭМҮТ, 8 хүүхэд БЗДНЭ, 19 хүүхэд МЯСЭ тусламж үзүүлж тээвэрлэсэн байна.