Өмгөөлөгч Г.Батбаяр ор сураггүй алга болжээ. Энэ талаар АН-ын Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр " Хуульч Г.Батбаяр 2024.04.21-ний шөнө гэрээсээ гарч яваад ор сураггүй болжээ. 

Сураггүй алга болсон талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт дүүтэй нь хамт мэдүүлэг өглөө.  Түүнтэй энэ 7 хоногт уулзсан, утсаар ярьсан хүн байвал яаралтай мэдээлэл өгнө үү?" хэмэн цахим хуудаснаа бичжээ. 

ЦЕГ-ын ХМТ-өөс энэ талаар  "Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.

Уг хүнийг харсан, тааралдсан бол цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэнэ үү" гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлжээ.