Манай улсад Энэтхэг улсын элэгний мэс заслын шилдэг эмч нар ирэх гэж байна. Тодруулбал Энэтхэгийн Элэг шилжүүлэн суулгах төвийн дарга, элэг нойр булчирхай, цөсний мэс заслын эмч Вивек Виж, Энэтхэгийн Фортис эмнэлгийн ахлах зөвлөх, Элэг нойр булчирхай, цөсний мэс заслын эмч Кумар Вайбхав нар  энэ сарын 16-18 ны өдрүүдэд манай улсад ирж, үнэгүй үзлэг хийж, зөвлөгөө өгөх аж. 

Ингэхдээ эмч нар  элэгний хатуурал, элэгний хавдартай элэгний мэс засал, элэг шилжүүлэн суулгах мэс засал шаардлагатай хүмүүст үзлэг хийх юм байна. 

Танд хийгдсэн байгаа шинжилгээн дээр үндэслэн эмч зөвлөгөө өгөх болно. Үзлэг зөвлөгөө авахад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

Та дараах шинжилгээнүүд хийлгэсэн байх шаардлагатай.

 
1. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
2. Биохими шинжилгээ (элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагаа )
3. Цус бүлэгнэлтийн шинжилгээ
4. Хэрэв В С вирустай бол вирус тоолуулах шинжилгээ
5. Хэрэв хавдартай бол хавдрын маркерын шинжилгээ
6. Хэвлийн эхо болон хэвлийн тодосгогчтой компьютер томографи шинжилгээ

Бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Холбогдох утас: 97017771, 97017776, 70007776

Хаяг: СБД, Авзага трейд, 608 тоот/