Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
o Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
o Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
o Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
o Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон “Цаг агаар, орчны, тоон загварчлал, судалгааны хэлтэс" -ээс тодруулах боломжтой.
Уур амьсгалын тойм
Зургаадугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 6–12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24°С, бусaд нутгaaр 13–19°С дулаан бaйдаг (Зурaг 1).
Зураг 1. 6–р сарын агаарын температурын ОЖД, [ °С].
Зургаадугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017–2018 онуудад хамгийн дулаан буюу ОЖД–аас 2–3°С–аар дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 34–39°С хүрч халж байв (Зурaг 2).
Зураг 2. 6–р сарын температурын олон жилийн явц
[Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]
Сарын нийлбэр хур танадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 60–70 мм, Ховд, Говь–Алтай, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог (Зурaг 3).
Зураг 3. 6–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм]
Зарим жилд ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1979–1982, 1995–2007, 2017–2020, 2022, 2023 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан бол 1983–1986, 1993–1994, 2008, 2011–2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна (Зурaг 4).
Зураг 4. 6–р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц
[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан (Зураг 5), хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 7)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 5), хур тунадас Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна (Зураг 5), хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Зураг 5. 2024 оны 6–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С0
[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим]

Зураг 6. 2024 оны 6–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм
[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага]
Зураг 7. Баруун аймгуудын нутгийн 2024 оны 6–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]
Зураг 8. Төвийн аймгуудын нутгийн 2024 оны 6–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]
Зураг 9. Зүүн аймгуудын нутгийн 2024 оны 6–р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]
Зураг 10. Говийн аймгуудын нутгийн 2024 оны 6-р сарын температур, хур тунадасны явц
[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,
үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжэээ]
ЗӨВЛӨМЖ:
Энэ сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал өндөр байх магадлалтай тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.








Одоо цагт ингэж олон жилийн дунджаар ч хэмжихгүй болсондоо. Бороотой гэчихээд бороо орохгүй. Хална гэчихээд салхи шуургатай байдаг болсон цаг.