Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллахдаа борооны ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам суурилуулах үүрэг өгсөн юм.

 Үүний дагуу “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа. Мөн хоёр насос худаг суурилуулах ажил үргэлжилж байна. Уг ажлыг ирэх сарын 1-нд бүрэн дуусгах аж. 

Түүнчлэн СХД-ийн 18 дугаар хорооны 2-24 байр орчимд борооны ус зайлуулах 18 шүүрт худаг, үзлэгийн зургаан худаг, таван шингээх худаг бүхий 410 метр шугамыг угсарчээ.