Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаатай баривчилжээ. Энэ талаар тус газраас тодруулахад УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг 48 цагийн хугацаатай баривчилсан нь үнэн гэлээ.
Түүнийг ямар шалтгаанаар баривчилсан талаар зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ц.Гарамжавыг шалгах явцад АНУ-д тодорхой тооны үл хөдлөх хөрөнгө илэрсэн, худалдаж авсан эх үүсвэр нь гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй байгаа аж.
Бид энэ талаар эргэн мэдээлнэ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!