Хүүхдийн төлөө санд “НВЦ” ХХК 50,000,000 төгрөг хандивлав Өнөөдөр Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр /2024.06.01/ Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагын хүрээнд хувь нэмэр оруулж, Хүүхдийн төлөө сангаар дамжуулан “НBЦ” ХХК компани жил бүр 50,000,000 (тавин сая) төгрөгийн хандив өгөхөө илэрхийлж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалын ерөнхий газрын дарга Т. Ихтамирт батламж гардуулан өглөө.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.24 заалтаар “Хүүхдийн төлөө сан”-г байгуулсан бөгөөд Засгийн газрын 2021 оны “Журам батлах тухай” 172 дугаар тогтоолын хавсралтаар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах түүнд хяналт тавих журам”-ын дагуу Сангийн удирдлагыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлнэ.
Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Тодруулбал, сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг.
Тиймээс бид дээрх журмын дагуу 2021 оноос хойш нийт 200 хүүхдэд 454,626,195 сая төгрөгийн шагнал урамшуулал олгож ажиллалаа. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхдэд нийт 34.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулж, жил бүр 50,000,000 сая төгрөгийг Хүүхдийн төлөө санд хандивлахаар шийдвэрлэсэн Ц.Баатарбилэг захиралтай “НBЦ” компанийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсье!








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!