Нийслэлийн Хан-Уул дүүрэг 12 дугаар хорооны Биокомбинатын гүүрний хойно “Туул” голд автомашинтай хүн урсаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 22:04 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota Prius” загварын суудлын автомашинтай гол руу ороод урсаж, өөрөө дотор нь гацсан байжээ.
Аврагчид аврах хантааз, завь ашиглан ажиллаж аюулгүй газарт гарган, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэж өгсөн байна.








Арилжааны банкуудаас зээл аваад, эргүүлж төлөөгүй, тэр мөнгөөрөө гадаадад тансаглаад байгаа гэмт хэрэгтнүүдийг баривчлаач ээ!