Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Шинэ-Өргөө” хороолол дунд байрлах хүүхдийн тоглоомын талбай руу “Приус” маркийн автомашин дайраад 2 хүүхэд мөргөж гэмтээсэн, 1 хүүхэд дарагдсан  гэх дуудлага өнөөдөр 13:12 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлага хүлээн авч шалгахад иргэн Б нь "Приус-20" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хүүхдийн тоглоомын талбай руу орсон. Улмаар тэнд тоглож байсан 6-9 насны нийт 4  хүүхдийг  мөргөж гэмтээсэн  байна.

Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.