#ШУУД: М.Говьсайхан: “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд одоогоор 1400 айлын газрыг бүрэн чөлөөлж орон сууц барих тендер зарлаад байна, иргэд газраа бэлэн мөнгө болон орон сууцаар үнэлээд байгаа
М.ГОВЬСАЙХАН:
- Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 158 га талбайг чөлөөлөхөөс сүүлийн 3-4 сарын хугацаанд 1400 орчим айлын газрыг хэлцэл хийж чөлөөлж, иргэдэд нь нөхөн олговрыг нь олгоод байна. Эхний ээлжид Чингэлтэй 13 га, Сүхбаатар дүүрэгт 10 га газар барилгын ажлыг эхлүүлэхээр тендерээ зарлаад байна.
- Төслийг эхлүүлэхэд иргэдээс санал авсан. Улмаар дийлэнх нь зөвшөөрсөн тул газар чөлөөлөлтийн эхэлсэн. Зарим иргэд бичиг баримтыг зөрчилтэй, газрын маргаантай, өмчлөх гэрчилгээгээ аваагүй, эд хөрөнгийн маргаантай зэрэг асуудлууд гарч байгаа. Харин хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол санал харьцангүй бага байна.
- Төслийн хүрээнд 12 мянган айлын орон сууц баригдана. Эдгээр байруудад төслийн 2 дугаар шатныхан буюу 32-ын тойрог, Хайлааст, Дэнжийн мянга, Зурагт хүртэл нийт 12 мянган айлын газрыг орон сууцаар солилцох ажил хийгдэнэ. Ингэснээр 700 га газар чөлөөлөгдөх боломжтой.
- Манай байгууллагын зүгээс иргэдэд 3 санал тавьж байгаа.
1-рт, бэлэн мөнгө
2-рт, орон сууц
3-рт, тухайн байршил дээр барилга баригдах хүртэлх хугацааны түрээсийн төлбөр санал болгож байгаагаас иргэдийн дийлэнх нь бэлэн мөнгө авах сонирхолтой байна.
- Нийслэлийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжээд 10 гаруй жил болсон ч хангалтгүй явж ирсэн. Тиймээс Х.Нямбаатар бодлогын хувьд өөрчлөлт хийж, эрчимжүүлэхээр ажиллаж байна. өнгөрсөн хугацаанд дэд бүтэцгүйгээс зогссон, дэд бүтэцтэй хэрнээ төсөл хэрэгжүүлэгч ААН нь чадамжгүй болсон хэд хэдэн төсөл байна. Эхний ээлжинд төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон компаниудын батламжуудыг цуцалсан. Оронд нь төсөл хэрэгжүүлэх эрхийг НОСК-д өгч байгаа. Харин дэд бүтэцгүйгээс зогссон газруудад нийслэлээс анхаарч эхэлсэн. гэхдээ цаашид дэд бүтэцгүй газруудад дахин төлөвлөлт явуулахгүй байхаар шийдсэн.
-







Хөдөөнөөс ирж дураар буусан айлуудыг давраагаад төсвийн мөнгөөр гараа угаагаад байх хэрэггүй шүү. шинэ газар нүүвэл тэр нүүхгүй бол албадах хэрэгтэй.
Бэлэн мөнгө битгий өг
ТЭГЭЭД ӨӨР ГАЗАР ХАШАА ХАТГААД АГААР БОХИРДУУЛААД. ҮҮНИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД УЛСЫН ГАЗРЫГ ДАМЛААД.