МИАТ ТӨХК ирэх арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Вьетнам улсын Хо Ши Мин хот руу долоо хоногт 2 удаа шууд нислэг үйлдэхээр боллоо. Хо Ши Мин хот нь Вьетнам улсын хамгийн том хотуудын нэг бөгөөд дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын бүсүүдийн нэг юм. Тус хот нь байгалийн үзэсгэлэнт газар, амтат хоол, дэлхийн алдартай брэндийн дэлгүүр, худалдааны төвүүд гээд олон зүйлсээрээ жуулчдын сонирхлыг татдаг. Тэгвэл МИАТ ТӨХК өвлийн улиралд дулаан орныг зорьж аялаж амрах хүсэлтэй Монголчууддаа зориулж уг чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөн, тийз борлуулалтаа эхлүүлээд байгаа юм. Мөн Хо Ши Мин хотоор дамжин Вьетнамын бусад хотууд руу болон Европын улсууд руу нислэг үйлдэх боломжтой юм.
МИАТ ТӨХК дэлхийн алдартай аялал жуулчлалын бүс болох ХО ШИ МИН хот руу шууд нислэг үйлдэнэ

Холбоотой мэдээ

Улс төр · 43 мин
Мал тооллогыг шинэ шатанд гаргаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлнэ

Нийгэм · 1 цаг
БНСУ-аас Монголд сар бүр 50 мянган тонн шатахуун нийлүүлэхээр тохиролцжээ

дэлхий · 1 цаг
ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 он хүртэл сунгав

Нийгэм · 1 цаг
Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 орчим өрх шингэрүүлсэн хийн халаалтад шилжжээ

Нийгэм · 1 цаг
“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана

Нийгэм · 1 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!