14 настай Х.Тэргэл гэх нэр өнөөдөр зөвхөн Монголд биш, дэлхийн дартсын ертөнцөд тодорч байна. Тэрээр Британийн нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан өсвөр үеийнхний “Advanced Tour-2025” дэлхийн лигийн цуврал тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тамирчин боллоо.
20 цуврал тэмцээний үр дүн: Монгол хүү дэлхийн оргилд
16 хүртэлх насныхны ангилалд дэлхийн шилдэг өсвөрийн тамирчид 20 цуврал тэмцээнд хүч үзсэн бөгөөд Х.Тэргэл хурд, нарийвчлал, сэтгэлзүйн тэнцвэрийг гайхалтай хадгалан нийт оноогоороо нэгдүгээрт жагсаж, энэ төрөлд Монгол Улсаас дэлхийн дээд амжилтад хүрсэн анхны тамирчин боллоо.
Монголын спортын шинэ түүх
Х.Тэргэлийн энэ амжилт нь Монголын спортын түүхэнд дараах шинэ хуудсыг нээлээ:
-
Дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн Монголын анхны тамирчин
-
Ази тивээс уг чансааг тэргүүлсэн анхны тамирчин
-
14 настайдаа дэлхийн лигийг тэргүүлсэн цөөн насны аваргуудын нэг
“ADVANCED TOUR-2025” тэмцээний хаалтын ажиллагаа 2025 оны 6 дугаар сарын 22-нд болж, дүнгээ албан ёсоор зарласан бөгөөд Х.Тэргэлийг олон улсын шүүгчид, дасгалжуулагчид, спортын сэтгүүлчид онцлон сайшаасан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!