Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 883 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 690 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 193 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 84 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 34 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлага тооцуулахаар НДЕГ, Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлжээ.

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 9 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.