БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор тав тамирчин оролцож байгаа юм.

Тэмцээний эхний амжилтыг Д.Жигмэд үзүүлж, залуучуудын 54 кг-ын жинд цээжнээс 151 кг шахсанаар алтан медаль хүртэв. Тэрбээр уг өргөлтөөр залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд өмнө нь 141 кг өргөж тивийн дээд амжилтыг давсан юм. Мөн тэрээр насанд хүрэгчдийн 54 кг-ын жинд нийт 443 кг-ын нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртлээ.

Харин насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл 333 кг-ын нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн нь түүний олон улсын тэмцээнээс хүртэж буй анхны медаль боллоо.

Тэмцээн цааш үргэлжилж байгаа бөгөөд үлдэж буй өдрүүдэд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэргүүтэй гурван тамирчин өрсөлдөх хуваарьтай байна.8