Сүүлийн үед цахим орчинд, тэр дундаа Телеграмм мессенжэр ашиглан иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэргийн тохиолдол нэмэгдэж байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 18-ны өдөр “Ард кино театрын ард Телеграмм ашиглан залилуулсан” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Шалгалтын явцад 21 настай Н гэх эмэгтэй өөрийн Төрийн банкны данснаас болон бусад банкны данснаас нийт 41,270,000 төгрөгийг 11 удаагийн гүйлгээгээр залилуулсан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, Төрийн банкны данснаас Ариг банкны дансанд 300,000 төгрөг, Хаан банкны дансанд 3,990,000, 4,900,000, 2,000,000, 4,990,000, 10,000, 2,500,000, 1,880,000, 2,500,000 төгрөгүүд шилжүүлсэн бол Хаан банкны данснаас Хаан банкны данс руу 16,650,000 төгрөг, мөн 1,550,000 төгрөг шилжүүлжээ.
Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд иргэдийг цахим орчинд хууран мэхлэлтэд өртөхөөс сэрэмжлэхийг анхааруулж байна. Телеграмм болон бусад мессенжэрүүдээр ирсэн эргэлзээтэй холбоо барилтыг баталгаажуулалгүй, мөнгө шилжүүлэхгүй байхыг зөвлөж байна.
41,2 сая төгрөг - их мөнгө. Мөнгөө арвижуулж авах санаатай тогложээ.