Австри улсын Клагенфурт хотноо болсон UNITED WORLD GAMES 2025 олон улсын тэмцээнд Монголын өсвөрийн волейболын шигшээ баг амжилттай оролцож, түүхэн дээд амжилт тогтоолоо.

U-15 эрэгтэй шигшээ баг алтан медаль хүртэж, цомын эзэн болсноор Монголын волейболын түүхэнд шинэ хуудас нээжээ. Харин U-15 эмэгтэй баг 4-р байр, U-17 эмэгтэй баг 5-р байр эзэлсэн байна.

Монголын баг тамирчид Европын хүчирхэг багуудтай ширүүн өрсөлдөж, дайчин тоглолт, ур ухаанаараа ялгарч, Монгол Улсын төрийн далбааг өндөрт мандуулсан байна.

Энэхүү бахархалт амжилтад KFC брэнд ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласан бөгөөд хүүхэд залуусын спортын хөгжилд хувь нэмэр оруулах үйл ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.