Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлснээр, энэ сарын 24-нд буюу маргааш 17:00 цагаас бөхчүүд Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгдсэн бэлтгэл хийхээр болсон байна.

Наадмын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэлдэхэд туршилтын барилдаан зохион байгуулах санал дэвшүүлсэн бөгөөд энэхүү бэлтгэлийн үеэр бөхчүүдийн санал, сэтгэгдлийг сонсох зорилготой аж.

Түүнчлэн, тэрбээр "Бэлтгэлийн үеэр бороо орохгүй бол хиймэл бороожуулалт ашиглан туршилт хийх боломжтой" хэмээн мэдэгдсэн байна. Энэ нь наадмын үеэрх талбайн нөхцөл байдлыг урьдчилан турших, бэлтгэх нэг хэсэг юм.