Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: “ Манай экспортын орлогын эх сурвалж болсон уул уурхайн бүтээгдэхүүнээс алтны үнэ дэлхийн зах зээл дээр 3300 ам.доллараас дээш байна. Харамсалтай нь манай улсын хувьд алт тушаалт унасан. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 16 хувиар буурсан байдалтай явж байна. Тиймээс алт олборлолтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
Монгол улсад одоо олборлох боломжтой 500 тонн алт байгаа энэхүү алтнаас үндсэн ордуудыг ашиглах боломжийг нэмэгдүүлэхийг зорьж ажиллана. Хоёр шатлалт буюу 6 тэрбум хүртэлх борлуулалтад 10 хувь, түүнээс дээш борлуулалтад 25 хувийн ААНОАТ ногдуулдгийг олон шатлалт болгоно. Лиценз олгох журмыг хөнгөвчилнө, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлнэ гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!