2025 оны 6-сарын 20-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын барилгын үндэсний ассоциаци ээлжит 6-р Чуулганаа хуралдуулж өндөрлөлөө. Чуулганаас 35 хүний бүрэлдэхүүнтэй сонгогдсон Удирдах зөвлөл 6-р сарын 25-ны өдөр МБҮА-ийн төв байранд Анхдугаар хуралдаанаа хуралдуулж 6-р Чуулганаас батлагдсан шинэчлэгдсэн дүрмийн дагуу эрх үүргийнхээ хүрээнд Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлийн 5 гишүүнийг сонгож баталгаажууллаа. 

"Эс Ди Инженеринг энд Констракшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат барилгачин, зөвлөх инженер Б.Баасансүрэнг хуралд оролцогчдын 95%-ийн саналаар МБҮА-ийн Ерөнхийлөгчөөр сонгож батламжлав.