БНСУ-д өдөр бүр шинэ кинонууд нээлтээ хийж, кино зах зээлийн өрсөлдөөн улам эрчимжиж буй энэ үед Монгол кино амжилттай өрсөлдөж байна. Өмнө нь урьдчилсан захиалгаар 97-р байранд жагсаж байсан "INDA HOUSE-3" кино өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж, өдрийн дундаж борлуулалтаар 11-р байранд хүртэл урагшилжээ.

Энэ бол гадаадын зах зээлд, тэр дундаа кино үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан Солонгосын театрын сүлжээнд Монгол кино анхаарал татаж эхэлж буйн илрэл юм.

Монгол киног дэмжин, Солонгосын кино театруудад зорин ирж буй үзэгчдэд болон урьдчилсан захиалгаа өгсөн бүх хүмүүст кино баг хамт олны зүгээс талархал илэрхийллээ.