Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэн буй хайрхан уулын тахилгын арга хэмжээ өнөөдөр нэгэн зэрэг болжээ.

Тодруулбал, зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга болов

НИТХ-ын дарга А.Баяр Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо болон Баянзүрх хайрханы Их овооны тахилгад оролцжээ.

Энэхүү Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханы тахилгад Нийслэлийн удирдлагууд болон дүүргийн Засаг дарга нар, сүсэгтэн олон оролцоод байна.

Түүнчлэн энэ жил дөрвөн хайрханаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог аж.

 Ийнхүү нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна. Маргааш "Хүрээ цам- Даншиг наадам" албан ёсоор эхлэх юм